Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улс, аймаг, сумын аварга малчдын зөвлөгөөн боллоо



Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-аас улс, аймаг, сумын аварга малчид  болон залуу малчдын  нэгдсэн уулзалт зөвлөгөөнийгэнэ оны зургаадугаар сарын 17-нд зохион байгууллаа. Монгол өв соёл, зан заншил уламжлалт мал аж ахуйн соёлыг уламжлан авч явж хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа хүмүүс бол малчид юм. Эрдэнэ сумын улс аймаг, сумын аварга малчид нэгдсэн зөвлөгөөндөө идэвхтэй оролцож  залуу халаа болсон малчиддаа туршлагаасаа ярьж харилцан санал бодлоо солилцсон юм.
 Аварга малчдын нэгдсэн өдөрлөгийг нээж сумын Засаг дарга И.Батсүрэн хэлэхдээ "Уламжлалтмал ахуйгаа маллаж хөдөө аж ахуйн салбар амжилт гарган ажиллаж байгаа мал түмэндээ зуны дунд сарын билэгтэй сайхан өдрийн мэнд хүргэе.  Манай сумын хувьдхөгжлийн тэргүүлэх чиглэл хөдөө аж ахуйн салбарт амжилт бүтээл багагүй байлаа.
Эрдэнэ сумын мал сүрэг тогтвортой өсч,эдүгээ177 мянга 414 толгой буюу таван төрлөөр өслөө, сумын хэмжээнд 45 мянгат малчин төрөн гарсан, малчин өрх 346 болж нэмэгдсэн зэрэг ололт амжилт арвин байна.
Суммаань 2021 оны ажил үйлсээрээ бусад сумаа манлайлж аймгийн шилдэг сум,сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэж, “Ковид-19” цар тахлын үед шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлсэн амжилтаар сумынӨрхийн Эрүүл мэндийн төв аймагтаа тусгай байрт шалгарсан амжилт үзүүлсэн бол Цаг уурын станц аймагтаа нэгдүгээр байрт шалгарлаа. Энэ бүхэнд малчдын оруулсан хувь нэмэр их" гэж онцлон дурдсан.

Тус зөвлөгөөнд аймгийн Ажил олгогч Эздийн “Хан баян” холбооны дарга Д.Төмөртогоо, аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Н.Наранбаяр,  жижиг дунд үйлдвэр, хөнгөн хүнс, хоршоо, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Гантуяа нар оролцож салбарын хөгжил дэвшил, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч малчдын асуултад хариулсан.
Аварга малчдын  зөвлөгөөний үеэр мал сүргээ өсгөж эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлсан малчдад аймгийн Ажил олгогч эздийн холбооны шагнал болон мянгат малчдын шагналыг гардуулсан юм. Мөн тус сумын улс, аймаг сумын аварга малчид хамтран нутгийнхаа нэгэн залуу малчин гэр бүлд өргөө цагаан гэрийг дэмжлэг болгон гардуулсан юм. Улс аймаг, сумын аварга малчдын Нэгдсэн уулзалтын үеэр малчид хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж хөгжилдсөн бол үдшийн цэнгүүнд оролцож нэгэн оройг инээд хөөр баяр баясал дүүрэн өнгөрөөсөн билээ.
Ташрамд дурдахад Эрдэнэ сумын ЗДТГ-аас 2022 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлаж тодорхой ажлыг зохион байгуулж буй  бол мөн төрийн албан хаагчдийн хувьд сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд  төрийн бүх шатны үйлчилгээг цахимаар хүргэх зорилт тавьжээ. Өвс тэжээлийн агуулах барьж байгаа бол Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга шинээр баригдаж буй бөгөөд  хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмтэй хүргэх боломж бүрдэж байгаа аж. Энэ талаар сумын Засаг дарга И.Батсүрэнгээс тодруулсан юм.Домогт Улаан уулын отрядаар овоглодог Эрдэнэ сумынаваргамалчидболон залуу малчиднэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөсөн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ