Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залуу малчдын зөвлөгөөн зохион байгууллаа

Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх талаар мэдээлэл өгөх, малчдын санал бодлыг сонсох зорилгоор "Залуу малчдын зөвлөгөөн"-ийг энэ сарын 5-ны өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ–ын дэд сайд С.Зулпхар, ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтөр болон аймгийн удирдлагууд, 250 гаруй залуу малчдын төлөөлөл оролцов.
“Төр засгаас гаргаж буй бодлого, шийдвэр, аймгийн дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөг малчдад танилцуулах, малчдын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөн зохион байгууллаа. Тус аймаг 9 мянга гаруй малчин өрх, 18 мянган малчинтай. Өнөөдөр аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 гаруй хувийг малчид эзэлдэг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөж, өнөөдөр 1 га газарт 210 гаруй толгой мал оногдож байна. Энэ нь улсын дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт юм. Тийм учраас тулгамдсан асуудлуудаа тодорхойлох, малыг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар хэлэлцэж, цаашдын зорилго, зорилтын талаар ярилцлаа" гэж аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэллээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ