Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулна



Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төслийн нээлт Булган суманд боллоо. Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хөгжлийн цогц асуудлуудыг тодорхойлсон системийн динамик загварыг боловсруулах зорилгоор аймгийн ЗДТГ, МҮХАҮТ, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран уг үйл ажиллагааг зохион байгууллаа. Төслийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцлоо. Энэ үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинээс төслийн талаар тодрууллаа.

- Бүх төрлийн судалгаагаар хот хөдөөгийн ялгаа ихэсч байгаа байдал гарч байгаа. Иргэд амьдралын чанарыг хайж хөдөөгөөс хот суурин руу шилжилт хөдөлгөөн тасралтгүй хийж байна. Энэ нь эдийн засгийн маш их хүндрэлийг бий болгоод байна. Монгол орны өнцөг булан бүрт жигд амьдрах боломжийг яаж бий болгох вэ гэдэг чухал. Энэ нь хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгоно гэсэн үг. Үүний урьтал нь хөрөнгө оруулалт. Тэгэхлээр Булган аймгийг систем динамикийн аргаар загвар болгоод шинжилгээ хийгээд  үзэхээр ямар асуудлыг шийдчихвэл бидний зорилго биелэх вэ гэдэг тодорхой болно. Үүний тулд Булган аймгийг эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн онцгой бүс болгон зарлах, түүний дагуу хөрөнгө оруулалт татаж, иргэдийн ажлын байр, орлого нэмэгдэж амьдралын чанар дээшлэх, чанартай боловсрол эзэмших боломжийг хайж байна гэлээ.

Энэ төслийг хэрэгжүүлснээр аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгийн салбаруудын бүтээмж, хөдөлмөрийн зах зээлд салбаруудын эзлэх хувийг тодорхойлох,аймгийн эдийн засгийн хөгжлийн тогтолцооны динамик загварыг боловсруулах, салбаруудын эдийн засгийн өсөлт, бүтээмж, хөдөлмөрийн зах зээлд эзлэх хувийг тооцож, богино хугацаанд аймгийн хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтыг татах, дэмжих боломжийг бүрдүүлэх эрх зүйн болон бодлогын зохицуулалтын санал боловсруулах юм байна. Мөн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зорилгоор боловсролын чанартай тогтолцоог бүрдүүлэх санал боловсруулж ажиллахаар төлөвлөж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ