Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймаг стратеги, хөгжлийн системийн динамик загвартай боллоо



Баян-Өлгий аймаг хөгжлийн стратеги, бодлогыг хувилбартай тодорхойлох системийн динамик загвартай боллоо. Уг ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар НҮБ-ын Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр ШУТИС-ийн багш, доктор Б.Ууганбаяраар ахлуулсан баг боловсруулжээ.
Уг динамик загвар нь аймгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд их өгөгдөл ашиглан дүн шинжилгээ хийж, 2030 он хүртэлх хөгжлийн зорилтыг математик арга зүйн тусламжтайгаар тооцоо судалгаа, хувилбартай тодорхойлох боломж олгодгоороо онцлогтой юм.
"Системийн динамик загвар гэдэг нь ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог. Системийн динамик загварчлалыг хийснээр аймаг үйл ажиллагаагаа шинжлэх ухааны үндэслэл, нотолгоонд үндэслэн төлөвлөх боломжийг олгодог. Мөн төрөл бүрийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлогуудын үр нөлөөг сайн, муу үр нөлөөг урьдчилан тооцоолох боломж өгдөг, эрсдэлээс сэргийлдэг ач холбогдолтой. Баян-Өлгий аймгийн хувьд системийн динамик загварчлалтай 4 дэх аймаг болж байна" хэмээн ШУТИС-ийн багш, доктор Б.Ууганбаяр хэллээ.
Баян-Өлгий аймагт хүн амын өсөлт өндөр боловч үүнийг дагасан эдийн засгийн өсөлт бага байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хамгийн бага явж байгаа. Ажилгүйдэл, ядуурлын түвшин бусад аймагтай харьцуулахад муу байна. Хүүхдийн тоо хамгийн их. Үүнтэй холбоотой боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарахгүй бол яваандаа хүндрэл учрах эрсдэлтэй гэдгийг тэрээр онцоллоо.
Монгол Улсын хувьд 2013 онд Т-21 буюу Макро эдийн засгийн загвар боловсруулж байсан туршлагатай. Харин уг загварт 2 мянга гаруй хувьсагч ашиглаж байсан бол Баян-Өлгий аймгийн системийн динамик загвар нь 4 мянга орчим хувьсагчаас бүрдсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ