Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: Зэрлэг амьтдад зориулан төмөр замын торыг чөлөөлнө


Зам, тээврийн салбараас байгаль орчин, зэрлэг амьтад тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран "Төмөр замын торыг хэсэгчлэн авч нүүдлийн замыг чөлөөлөх төсөл"-ийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт хамаарах хоёр байршил газарт нийт 1,2 км торыг хэсэгчлэн авах ажил хийгдэж байна. 
Тус төслийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хийх нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. 
Төслийн үйл ажиллагааг үр дүнд хүргэж, зэрлэг амьтдын төмөр зам хөндлөн нэвтрүүлэх, гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн үйл ажиллагааг тасралтгүй ажиллагааг хангахад хамтран ажиллах зорилгоор “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Өргөн сумын Засаг дарга Ц.Мөнхдаваа, Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин, Монгол-Оросын ХХН УБТЗ-ын дарга Х.Хэрлэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү арга хэмжээнд Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, УБТЗ-ын харьяа Замын 4-р анги, АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, Байгаль орчны хэлтсийн төлөөлөл, “Оюу толгой” ХХК, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн төслийн багийнхан болон аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өргөн, Эрдэнэ сумдын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ