Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БЭЛТЭС МӨРӨН ХХК-ийнхан Хөвсгөл аймгийн 3000 иргэдийн 200 гаруй тэрбум төгрөгийн залиласан


"Бэлтэс мөрөн" ХХК-ийн хохирогчдын төлөөлөл: 
-  Монголын түүхэнд хараар бичигдэх санхүүгийн том луйвар Хөвсгөл аймагт болсон байна. Энэ луйврыг зогсоох боломж хууль хяналтынханд байсан. Гэтэл арга хэмжээ авахгүй байсаар байдлыг ийм хэмжээнд хүргэчихлээ.
- Ганцхан гэр бүл Хөвсгөл аймгийн 3000 шахам иргэдийн 200 гаруй тэрбум төгрөгийн залилан хийж авсан байна. Залилангийн технологи нь нэлээн мэргэшсэн, чадварлаг хүмүүсийн зөвлөгөөгөөр явагдсан байна. 
- Луйврын технологи нь эхэлж оруулсан хүмүүсийн мөнгийг 100 хувь өсгөж өгсөн. Ингэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээжүүдийг хамруулсан. Үүнийгээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа хэмээн сурталчилж, олон улсад нэлээн ашиг орлого олдог санхүүгийн компани монголд үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд тусалж байна гэж хүмүүсийн тархи толгойг угаасан. Сүүлдээ зарим иргэд буяны байгууллага бидний мөнгийг өсгөж өгч байхад та нар оролцлоо гэж төртэйгээ тэрсэлдсэн ч тохиолдол бий. 
- Хэдэн зүйл онцолж хэлье. Ганбаатар, Бузмаа нарын охидууд болох Нямдэлгэр, Нямдалай гэх охидууд анх "Нэмэх даатгал" гэдэг даатгалын байгууллагыг байгуулж, төлбөрийг нь 100 хувь буцааж өгнө, сар болгон ашиг хүртээнэ гэсэн. Энэ асуудал Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, прокурор хариуцлагагүй хандсан. 
- Мөрдөн байцаах албаны байцаагч Гантулга шалгаад ямар ч зөрчил алга хэвийн байна гэдэг мэдэгдсэн. Үүнд хяналт тавьсан  Хөвсгөл аймгийн орлогч прокурор Баяраа 1 сая төгрөгөөр торгоод, санхүүгийн зөрчил төдий байна гэж үзэж, хэргийн хаасан. Үүний дараа "Бэлтэс мөрөн" гэж компанийнхаа нэрийг өөрчилсөн. 
- Засаг даргын эрх үүрэг санхүүгийн хяналт шалгалт хийнэ гэж заагдсан байдаг. Гэтэл санхүүгийнх нь албаны Базар гэх хүн энэ компанид өөрийнхөө байшинг зарсан, зарсан мөнгөө компани руу оруулж, өсгөөд авчихсан байх жишээний. 
 - "Бэлтэс мөрөн" компанийнхан Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах гэж оролдсон ч тухай аймгийнхан нь хүлээн зөвшөөрөөгүй. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ