Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой 641 ширхэг үл хөдлөх битүүмжилжээ

hugjliin bank
Хөгжлийн банктай холбоотойгоор 8 хүнд хилийн хориг тавьсан. Харин гэр бүлийнх нь хүмүүст хилийн хорих тавих боломжгүй. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын Ц.Ариунболд “Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгаж байгаа. Хөгжлийн банктай холбоотойгоор 8 хүнд хилийн хориг тавьсан. Харин гэр бүлийнх нь хүмүүст хилийн хорих тавих боломжгүй. Учир нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст л хилийн хорих тавих боломжтой” гэлээ.

Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. 8 нь ААН-ийн удирдлага албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг цагдан хорьсон. 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон” гэх мэдээллийг өгч байсан билээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ