Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭҮК-ын ажлын баг Сүхбаатар аймагт ажиллав


ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын баг энэ сарын 13, 14-ний өдөр тус аймагт ажиллав. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Баруун-Урт сумын сурагчдын нэгдсэн дотуур байрны нөхцөл байдалд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын дүн буюу комиссын гишүүний дүгнэлт гарахаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх аж.
Урьдчилсан хурлаар ноцтой зөрчил харьцангуй бага байсан тухай комиссын гишүүн ярьжээ.
Ажлын баг Сүхбаатар аймагт ажиллах хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудлаар Цагдаагийн газрын алба хаагчдад сургалт хийжээ. Мөн ХЭҮК-ын стратеги, ажлын арга барил шинэ шатанд гарч буйтай холбоотойгоор төрийн захиргаа, хууль зүйн чиглэлийнхэн, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж,комиссын бодлого, үйл ажиллагааг танилцуулж санал солилцон, комиссоос Сүхбаатар аймагт өгсөн шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ярилцсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ