Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хамтарсан хяналт шалгалт хийлээ



Халдвар хамгааллын чиглэлээр гарсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалтыг аймгийн Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын нийт 50 албан хаагч хамтран долоон чиглэлд хийлээ.

Нийт 341 объектод  шалгалт хийж, 1853 зөрчил илэрснээс 1265 буюу 68.2 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.

Нэгдсэн хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн зүгээс доорх найман саналыг аймгийн Онцгой комиссын хуралдаанд танилцуулав. Үүнд:
1. Төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын 30 хувь нь ажлын байран дээр, 70 хувийг цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх, байгууллагууд дотоод зохион байгуулалтаа сайжруулах;
2. Төрийн байгууллагууд хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан ажилтанг томилж, түр тусгаарлах өрөө, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, холбогдох бусад асуудалд хяналт тавиулдаг байх;
3. Ачаа тээврийн хэрэгслийн ачаа ачиж буулгах нэгдсэн цэгийг өмнөхөөр байгуулах;
4. Халдвар хамгааллын шаардлага хангасан жолооч, тээврийн хэрэгсэлд /хот хооронд/ холбогдох дүрэм журмыг үндэслэн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл олгох;
5. Зорчигч болон ачаа тээврийн  хэрэгслийн зорчих, ачиж буулгах үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын газраас Авто тээврийн төвтэй  хамтран тогтмол хяналт тавьж ажиллах;
6. Байгууллагууд дотоод хяналтаа сайжруулж, үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилчид болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг стандартад нийцсэн хамгаалах хувцас хэрэгслээр хангах;
7. Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй бар, караоке, ресторан, цайны газар, сүм хийдүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасны дараа мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн нээх эсэхийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэх;
8. Баруун бүс-1, Есөн эрдэнэ, Түйн долгио, Майхан цахир, Дунд захуудын хүнсний, барааны худалдаа эрхлэгч нар нь эрүүл ахуйн тусгай нөхцөл шаардлага хангахгүй, хүний бөөгнөрөл ихээр үүсгэж байгаа тул тус захуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангасны дараа мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээх зэрэг саналуудыг дэвшүүлж аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсэн байна. 
Аймгийн Онцгой комиссоос зөрчил дутагдлыг арилгуулах, ард иргэдийг эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан орчинд үйлчилгээ авах нөхцөлийг  бий болгох  үүднээс  хяналт шалгалтын ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэрэгжүүлэхийг  дэмжжээ.a
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ