Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгийн багш, сурагчид улсын олимпиадаас ганзага дүүрэн иржээ


Улсын төрөлжсөн хичээлийн олимпиадын 3-ын даваа Улаанбаатар хотод энэ сарын 21-24-ний өдрүүдэд амжилттай болж дуусжээ. Тус олимпиадын физикийн хичээлээр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч Г.Номинзул хүрэл медаль хүртсэн байна. Түүнийг физикийн багш Ц.Оюунжаргал бэлтгэжээ.
Тус олимпиадад хот, хөдөөгөөс шалгарсан 150 орчим багш, сурагчид оролцсон аж. Энэ удаагийн олимпиад шинэлэг санаа, дэвшилтэт боломжуудаар агуулгаа баяжуулсан нь дэвшилттэй боллоо гэж оролцогчид ярьж байв. Мөн энэхүү олимпиадын хүрээнд явуулсан Монгол Улсын гавьяат багш, профессор Н.Алтангэрэлийн нэрэмжит физикчдийн халз бодлогын тэмцээнд нийт хот, хөдөөгийн ЕБС болон их, дээд сургуулиудын багш, оюутан, сурагчдаас бүрдсэн есөн баг оролцсон байна. Эл халз бодлогын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын лаборатори 4-р сургуулийн физикийн багш Д.Баттулгын оролцсон ЕБС-ийн сургуулийн багш нарын 2-р баг гутгаар байрт шалгарчээ.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ