Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг уриаллаа



Багш нарын баярын өдөрт зориулсанхүндэтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 5-ны өдөр Ховд их сургууль дээр зохион байгууллаа.
Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэндчилгээ дэвшүүлж, цаашид боловсролын чанарыг ахиулах, сурлагын хоцрогдлыг арилгах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд анхаарч, багш нар шинэ санаачилга гарган ажиллахыг уриаллаа. Мөн аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарыг хөгжүүлэх, багш, оюутан, сурагчдыг дэмжин ажиллахаа илэрхийлэв. 

Үүний дараа боловсролын салбарт олон жил ажиллаж, манлайлж байгаа нэр бүхий багш нар болон зарим шилдэг сурагчдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн eрөнхий шалгалт (ЭEШ)-д өндөр оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарын шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.  
Онцлоход, Ховд аймгийн Засаг даргын санаачилсан “Чадварлаг багш, оюутан, сурагч” хөтөлбөрийн хүрээнд 800 оноо авсан таван сурагч тус бүрт 1 сая төгрөг, 780-аас дээш оноо авсан дөрвөн сурагчид 500 мянган төгрөг, 750-аас дээш оноо авсан нийт 14 сурагчийг 300 мянган төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.    

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг бэлтгэсэн Жаргалант сумын Прогресс сургуулийн Физикийн багш Д.Оюунсүрэн, Зургаадугаар сургуулийн Монгол хэлний багш М.Сарантуяа, Буянт сумын сургуулийн Физикийн багш М.Амгалан, Манхан сумын сургуулийн Монгол хэлний багш Я.Отгонбаяр нарыг тус бүр 1 сая төгрөгөөр шагнав.
ЭЕШ-ын дундаж оноогоор Прогресс сургууль аймагтаа тэргүүн байрт шалгарч 4 сая 850 мянган төгрөг, хоёрдугаар байрт Жаргалант сумын Долоодугаар сургууль шалгарч 3 сая 150 мянган төгрөг, гуравдугаар байрт Алтай сумын сургууль шалгарч 1 сая 900 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа. 

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, массын сургалтаар амжилт гаргасан Жаргалант сумын Хоёрдугаар цэцэрлэгийн багш Б.Дуламсүрэн, Прогресс сургуулийн багш Х.Цэцэгсүрэн, Нэгдүгээр сургуулийн багш С.Болормаа, Буянт сумын сургуулийн багш М.Амгалан, Ховд их сургуулийн багш Б.Даваадорж нарыг “Чадварлаг багш”-аар шалгаруулж,  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. 
Үүнээс гадна ЭЕШ-д 800 оноо авсан нэр бүхий гурван сурагч, тэдгээр сурагчийг бэлтгэсэн дөрвөн багшид УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Сандаг сан”-гаас батламж, мөнгөн шагнал олгожээ.  

Энэ жил Боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жил, дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөр тохиож буй. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ