Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянчандмань сумын соёлын төвийн барилга ашиглалтад орлоо


Төв аймгийн Баянчандмань сумын Соёлын төвийн шинэ барилгыг улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад орууллаа. Тус барилгын ажлыг “Мета менежмент” ХХК гүйцэтгэсэн бөгөөд шинэ байр нь нийт 4050 м2 талбайтай, дуу, хөгжим, бүжгийн зориулалтын стандарт хангасан бэлтгэлийн заал, номын сангийн уншигчдын танхим, номын фондны өрөө, орон нутаг судлах танхим, ажилчдын албан өрөө, үзэгчдийн танхим зэрэг нийт 15 өрөөтэй, 260 хүний суудал бүхий үзэгчдийн заал, 70 хүний суудалтай бельтажнаас бүрдсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга гэдгээрээ онцлогтой.

Баянчандмань сумын соёлын төвийг 1958 онд барьсан зориулалтын бус чулуун барилга бөгөөд үндсэн хийцэд суулт өгч, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр 2012 онд ашиглах боломжгүй болжээ. Тус соёлын төв нь 140 гаруй соёлын үйл ажиллагааг давхардсан тоогоор 12 мянган иргэнд хүргэн үйлчилж, дэргэдээ хоёр төрлийн дугуйлан хичээллүүлж 60 орчим сурагч, 12 насанд хүрэгчдийг хамруулаад байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ