Түргэн суманд 250 хүний суудалтай, хоёр давхар Соёлын төвийг шинээр барьж энэ сарын7-ны өдөр ашиглалтад орууллаа.
Улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан уг барилгын ажлыг орон нутгийн "Арвижих-Увс" компани гүйцэтгэжээ. Шинэ соёлын төв нь сумын төвийн нэгдсэн халаалтад холбогдсонтул дулаахан, цэвэрхэн, тохилог орчинд ард иргэдэд урлаг соёлын үйлчилгээг үзүүлэх болсондоо ажилчид нь баяртай байна. Соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд болон нутгийн ард иргэд, соёл урлагийн салбарын ажилтнууд урилгаар оролцлоо.
Түргэн суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг өнгөрсөн жил шинээр барьсан бөгөөд уг барилгыг мөн л “Арвижих-Увс” компани гүйцэтгэжээ.