Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малчдад Хөдөлмөрийн тухай хуулийг таниулан сурталчлах ажлыг эхлүүлжээ

Туслах малчин гэх ойлголт сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгдэх болсон. 2019 оны байдлаар нийт 285. 5 мянган малчны 94.7 хувь нь үндсэн малчид, 15.2. мянга буюу 5.3 хувь нь туслах малчид байна.Өнөөдөр үндсэн болон туслах малчны хооронд хөдөлмөрийн харилцаа бий болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин сайн хөгжөөгүй байгаа юм. Тухайлбал, үндсэн болон туслах малчны хооронд гэрээнд суурилсан албан харилцаанаас илүүтэй аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлдаг байна. Үүнээс үүдэлтэйгээр туслах малчдын хувьд эрх, эрх чөлөө нь зөрчигдөж, эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй болжээ.
Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран хэрэгжүүлж байгаа "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь" төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад малчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан. Энэхүү төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан 2019 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө Сүхбаатар, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгийн мянгат малчин ихтэй нийт 12 суманд хэрэгжиж байгаа юм байна. Төслийн хэрэгжилтийн талаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн идэвхтэн Ш.Ариунаа энэ талаар ярихдаа, "Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийг чадавхижуулах сургалт явуулж, 113 хүнийг хамрууллаа. Туслах малчдын хүний эрх, нийгэм эдийн засгийн асуудлаар судалгаа хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад мөн тодорхой санал өглөө. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төслийн ажил хэсэг завсарласан ч туслах малчдад хүний эрхийн сургалт явуулах, эзэн малчдад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын таниулан сурталчлах ажил эхэллээ. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Хүний эрхийн боловсрол, өөртөө туслах бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхижуулах төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ,  Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ