Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах сургалт зохион байгууллаа

2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг танилцуулах сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, МАОЭХ, Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ хамтран Төв аймагт зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас баталсан квотын дагуу ҮЭ, АОЭНХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөлболох30 гаруймэргэжилтэноролцсон байна.

Сургалтынагуулгадхөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон зохицуулалтууд болон хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрх, нийгмийн түншлэл, хамтын харилцаа, маргаан, нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн гэрээ, нэмэлт нөхцөл, гэрээний талуудын хариуцлага, хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, цалин хөлс, ажил амралтын цаг, удирдлага болон хяналтзэрэгсэдвүүд багтжээ.  

Сэдэв бүрийн хүрээнд оролцогчдоос гарсан асуултад хариултөгч ажилласан бөгөөдоролцогчдын зүгээс туслах малчдын хөдөлмөрийн гэрээг баталгаажуулах, барьцаа шаарддаг, цагийн болон туршилтын ажилтнуудын цалин хөлс хэт бага байдаг энэ үеднийгмийн даатгалын шимтгэлхэрхэн ногдуулах, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх, нэмэгдэл хөлс олголт зэрэг асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж болох тухай зөвлөгөө мэдээлэл авч байсан юм. Мөн эдгээр 30 оролцогчид цаашид сургагч багш болон бэлтгэгдэж, тус хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд таниулах үүргийг хүлээнэ хэмээн албаныхан мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ