Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.ЖАВХЛАН: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлахаар болсон


 Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах болсон шалтгааны талаар мэдээлэл өгсөн юм. 
   Тэрбээр “Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан.2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан Дархан төмөрлөгийн иж бүрэн комплекс байгуулах шийдвэрийг цуцалсан. Үүний дагуу Дархан төмөрлөгийн үйлдвэрийг улсын өмчид авах ажил хийгдэж байна.

Уг гэрээгээр 2018 оны Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зургаан ажлыг хариуцан ажиллахаар болсон. Гэсэн хэдий ч эдгээр ажил нь хангалтгүй гэж үзсэн учир гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авсан.  Тэдгээрээс дурдвал:

  • Жилд 500 мянган тонноос доошгүй хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах.
  • 2.1.3 заасан Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компани хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөлийг хийх зэрэг шаардлагыг одоо болтол хийж гүйцэтгээгүй байгаа юм.
   Тодруулбал Хөтөлийн үйлдвэрээс өөр асуудал юм. Мөн гэрээнд тусгагдсан үүрэгт ажлыг хийгээгүй учир концессын гэрээг цуцлахаар болсон. Нэмж хэлэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг хийгээгүй. Зөвхөн хагас боловсруулах нойтон болон хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг байгуулсан. Төмөртэй болон төмөр толгойн ордоос баяжуулалт хийж экспортлосон. Иймд гэрээний шаардлагын биелээгүй гэж үзэж Засгийн газраас цуцлах шийдвэрийг гаргасан. 
  Мөн Засгийн газарт Авилгатай тэмцэх газраас мэдэгдэл ирүүлсэн. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг чиглэлийг нэмэгдүүлэх ажлыг хийх гэрээг байгуулагдаад удаагүй болох байгууллагад өгч, хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтад удирдлагаас өгсөн хууль бус заалтыг биелүүлсэн болох нь тогтоогдсон тухай тусгасан байсан. Ийм шаардлагыг хүргүүлж, концессын гэрээг цуцлахыг шаардсан. Энэ асуудалтай холбоотой Засгийн газар хуралдаж гэрээг цуцлах шийдвэр гаргасан” гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ