Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль цагийн байдлын дадлагаар үргэлжилж байна


Баян-Өлгий аймагт “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль танхимын команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар турших юм. Дадлага сургуулийн удирдагчаас аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүллээ. Цагийн байдалд “2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын орчим Бөхөн уулын баруун тал, Цагаан эргийн аманд 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Өлгий, Бугат сумын ихэнх иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй төрийн захиргааны байгууллага, олон нийтийн барилгуудын шавар нурах, хана цуурах зэрэг эвдрэл гарч, ард иргэд сандарч, эмх замбараагүй байдалтай байна. Энэ үед агаарын температур  өдөртөө 6-8 хэм дулаан, шөнөдөө -2 хэм хүйтэн, салхи баруун хойноосоо 5-7 м/с хурдтай байна” гэж дурджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатны төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж ямар арга хэмжээ авах,  хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, ямар төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад орох талаараа танилцуулга хийж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ