Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аврагчид он гарсаар 17 хүний амийг аварчээ


Хөвсгөл аймагт он гарсаар усны холбогдолтой 3 удаагийн осол гарч, 2 хүний амь эрсэдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид он гарсаар усны холбогдолтой дуудлагын дагуу очиж 17 хүний амь, 87 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Л.Бямбасүрэн мэдээллээ. 
Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол мөрнүүдийн мөсний нягт багасч хэврэгшин, битүү мөсөн бүрхүүл задарч байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБГ-аас анхааруулж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ