Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл нуурт зорчихыг хориглосон тэмдэг байрлуулжээ


Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж мөсний нимгэн газруудад зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа. Энэ хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоолоо. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ