Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дуут сум далайн төвшнөөс дээш 2480 гаруй метрт оршдог


Ховд аймгийн аварга малчин, тариаланч, саальчин, алдарт уяачдын шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын баг өнгөрсөн долоо хоногт Дуут суманд ажиллаж, аваргуудын шагналыг малчны хотонд нь гардууллаа.
            Саальчин Д.Отгонбаяр: Жилд  1100 кг ааруул, 600 кг тос, 13 тонн  сүү цагаан идээ үйлдвэрлэж байна

Ховд аймгийн Дуут сумдалайн төвшнөөс дээш2480 гаруй метрт оршдог, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай өндөр уулсын бүсийн сумдын нэг юм.  
Энэ жил Дуут сумааснэг иргэн “Аймгийн аварга саальчин”цолоор шагнууллаа.Энэ болЦагаан бургас багийн саальчин Д.Отгонбаяр юм.
Эднийх өдгөө “Агуйтын голын нургын суу”хэмээх газартхаваржиж байна.
Малчин, саальчин Д.Отгонбаярхөдөө аж ахуйн салбарт 40 орчим жил тасралтгүй ажилласан. Түүний хань Намнангийн Намбар нь мал маллагааны арга, ажиллагааг залуу малчдад зааж сургасаар ирсэн туршлагатай малчдын нэг байжээ.Улмаар хоёр хүү ньмалч удмаа залгаж, ээжтэйгээ хамтдаа хөдөлмөрлөж байгаа нь энэ юм. 
Аварга саальчин Д.Отгонбаярын тухайд сүү цагаан идээгээр намар,өвлийн улиралд сумынхаа иргэдийг ханган ажилласаар иржээ.  Түүнчлэн аймаг,сумаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож өрхийн үйлдвэрлэлийг малчны хотноос хөгжүүлэхийг зорьж яваа гэдгийг сумын удирдлагууд нь онцоллоо.
Д.Отгонбаяр жилд  30 орчим сарлаг үхэр, 200 гаруй ямаа тогтмол сааж, улмаар1100 кг ааруул, 600 кг тос, 13 тонн сүү,цагаан идээ үйлдвэрлэж өрхийн амьжиргаандаа хэрэглэхийн зэрэгцээ илүү гарсныг нь хямд үнээр зах зээлд борлуулж байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд сум,багийнхаа цөөн малтай өрхийг малжуулах үүднээс нэг өрхөд хоёр үнээ, 30-40 бог саалгаж,сүү нь ашиглуулан өрхийн амжиргааг нь сайжруулахад хувь нэмрээ оруулж иржээ.

               Малчин Т.Нямдорж:  Дөрвөн өрхөд 340 толгой мал үнэ төлбөргүй өгч,малжуулжээ

Ховд аймгийн Дуут сумаас тодорсон“Аймгийн аварга малчин өрх”-ийннэг бол Хөх бэлчир багийн малчин Т. Нямдоржийн гэр бүл юм.
Малчин Т.Нямдорж нь наймдугаар анги төгсөөд мал дээр гарснаас хойш тасралтгүй 25 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж явна.
Т.Нямдоржийнх сүүлийн гурван жилд мал сүргээ төрлөөр нь өсгөж,1000 гаруй толгой мал тоолуулж байна.
Малынхаа чанарт анхаарч Увс аймгаас Баяд үүлдрийн хуц, Алтай сумаас илүү нугламтай махны чиглэлийн хуцаар сайжруулагч хийжээ.
Сүүлийн жилүүдэд хоёр өрхийн таван хүнийг ажлын байраар хангасан байна. Мөн малгүй болон цөөн тооны малтай дөрвөн өрхийг малжуулахад зориулж 340 толгой малыг үнэ төлбөргүй өгчээ.
ЭднийхХөх хавцал, Шар зэрэг газраас байгалийн хадлан 3-4 тонн, гар тэжээл 2 тонн, хужир 4-5 тонныг бэлтгэн авч,өвөл,хаврын улирлыг өнтэй даван туулснаар малын зүй бус хорогдолгүй урин цагтай золгодог аж.

           Дуут сумын Шивэр багийн малчин Ш.Бат-Эрдэнэгийн гэр бүлАймгийн аварга малчин”боллоо

Ховд аймгийн төвөөс 18 км зайд орших“Майхны далт цохио”хэмээх газар хаваржиж байгаа малчин Ш.Бат-Эрдэнэ “Аймгийн аварга малчин”цолныболзол хангасанбайна.
Малчин Ш.Бат-Эрдэнэ нь 30 орчим жилийн хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүлж байгаа туршлагатай малчдын нэгюм.
Эднийх 1200 гаруй толгой малтай бөгөөд энэ хавар 500 гаруй төл хүлээн авах гэнэ.
Ш.Бат-Эрдэнэ малынхаа чанарт анхаарч Алтай сумаас илүү нугламтай хуц авч, сайжруулагчаар ашиглаж байна. Мөн мал сүргээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бүрэн хамруулж, халдварт паразит өвчингүй эрүүл сүрэгтэй болсон байна.
Аймгийн аварга малчин Ш.Бат-Эрдэнэ нь сүүлийн гурван жилд өөрийн мал сүргээ эрчимтэй өсгөн үржүүлэхийн хажуугаар нэг өрхийн хоёр хүнийг ажлын байраар хангаж байна. Мөнтэдэндзун,намрын улиралд үхэр,ямааны сүүг өгч, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд зохих  хувь нэмрээ оруулсаар иржээ.
Үүнээсгадна2019-2021 онд малгүй болон цөөн тооны малтай дөрвөн өрхөд нийт 184 толгой малыг малжуулах зорилгоор үнэ төлбөргүй өгсөн байна. 
Тус малчин өрхжил бүр байгалийн хадлан 3-4 тонн, хужир 4-5 тонн, гар тэжээл 2 тонн бэлтгэн авч,өвөлжөө хаваржаа хашаа хороо, худаг усаа үлгэр жишээ засаж тохижуулсны үр дүнд сүргийн хорогдолгүй онд орж төл малаа 100 хувь хүлээн авчээ.
Тэрбээр мал сүргийн бэлчээрийг цаг агаарын төлөв,улиралын байдалд тохируулан малладаг учир бүх малдаа дунджаас дээш тарга хүч авахуулж онд бүрэн оруулж, эрс тэс цаг ууртай, өвс ургамал тачир, өндөр уулын бүсэд мал сүргээ жил дараалан төлөөр нь өсгөж чадсан гэж хуучиллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ