Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын аварга саальчин Ч.Дарьсүрэн мянгат саальчны болзлыг 5 удаа хангаж байжээ


Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн малчин Чүлтэмийн Дарьсүрэн Монгол Улсын аварга саальчин болж шагналаа гардан авлаа. Ч.Дарьсүрэн ньГалт сумын 8 жилийн сургуульд суралцаж төгссөн жилээ өөрийн хүсэл сонирхлын дагуу эвлэлийн илгээлтээр малчин болж, анх саалийн 15 үнээ авч малласан байна. Илгээлтийн залуусаа манлайлан төлөвлөгөө нормоо тогтмол давуулан биелүүлж, 1983 онд МХЗЭ-ийн 18 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, малчин түмнийхээ дуу хоолой нь болж оролцож байжээ.
Тухайн үеийн “Идрийн Ундрал” нэгдэлтэй гэрээ хийж, сарлагийн 1 үнээнээс саалийн хугацаанд 500 литр сүү сааж, тугалаа тоо толгойгоор нь онд мэнд оруулах үүрэг амлалт авч ажиллан 1986, 1987, 1988, 1989, 1990 онд дараалан “Мянгат саальчин”-ны болзлыг 5 удаа хангаж амлалтаа давуулан биелүүлж байсан байна.1991 оноос мал хувийн өмч болсон үеэс туслах малчинтай болж хувиараа цалинжуулж, өнөөдрийн байдлаар өндөр насны тэтгэвэрт гарсан ч 3 хүнийг туслах малчнаар авч малжуулан амьдрал ахуйд нь дэмболж сардаа 800 мянгаас 1 сая төгрөгийн цалин хөлс олгож иржээ.

Туслах малчдаа сүүгээр хийж болох бүтээгдэхүүн бүрийг зөвлөж, зааж сурган, зах зээлд борлуулж амьдрал ахуйдаа дэм болгох, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох боломжийг нээж өгөх, нутгийн залуусыг малын ашиг шимийн ач тусыг мэдрүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг хийж чадвал захиалга бэлэн байдгийн тод жишээг харуулж ирсэн байна. Галтынхны бахархал болсон  хөдөлмөрч Ч.Дарьсүрэнд Улсын аварга саальчин хэмээх хүндтэй шагналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан өгч баяр хүргэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ