Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөөгөн хад Дуут сумаас 10 гаруй км зайд бий


Ховд аймгийн Дуут сум нь далайн түвшнээс дээш 2400 гаруй метрт оршдог бөгөөд Монголын хамгийн өндөр цэгт орших суурин газар гэдгээрээ онцлогтой. Тус сум нь Улаанбаатар хотоос 1510 км, Ховд аймгийн төвөөс 67 км зайтай байна.ИймээсХовд аймгийн нутгаар, тэр дундаа өндөр уулын бүсээр аялах зорилготой иргэд Дуут сумын нутгаар явах боломжтой.
Дуут суманд нутгийн иргэд, аялагчдын сонирхол татахуйц, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар олон байгаагийн нэг бол Мөөгөн хад. Энэхүү хад нь Ховд аймгийн Дуут сумын төвөөс 10 гаруй км зайд,Хойд сэнхэрт байршиж буй. 
Мөн Бүргэдтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн түвшнээс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, Алтайн нурууны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно.
Үүнээс гадна Дуут сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болох юм. 
Цэнхэрийн гол болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг эрт үеэс нутгийн  иргэдийн дээдэлж, ундаалж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт байгаа тухай түүхийн сурвалжид тэмдэглэжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ