Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа



Ховд аймгийн нийт нутгаар энэ сарын 15-16-нд бороо орж, хамгийн их тунадас Мөст, Цэцэг, Дуут, Дарви сумын нутгаар 14.0-17.0 мм байлаа. 
Харин хамгийн бага тунадас Дөргөн сумын нутгаар 0.8 мм, бусад сумын нутгаар 1.0-9.0 мм тунадас оржээ. 
Цаашид мөн нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 17-нд нийт нутгаар, 18-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо орох тул газар тариалан эрхлэгчид, хадланчид, иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ