Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн нутаг дэвсгэрт он гарснаас хойш 612 газар хөдлөлт бүртгэгджээ


Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт энэ оны эхний 3 сарын байдлаар нийтдээ 612 газар хөдлөлт бүртгэгдсэн хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тус аймаг дахь салбараас мэдээллээ. Монгол орны 17 аймгийн нутаг дэвсгэрийн 62 байршилд газар хөдлөлтийг бүртгэдэг 100 гаруй станц үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс Баян-Өлгий аймагт өргөн зурвасын станц, хөрсний хурдатгал бичигч станц, газрын гадаргын шилжилтийг бичигч GPS станцууд ажиллаж байна.  
Тус станцууд энэ оны эхний 3 сарын байдлаар аймгийн нутаг дэвсгэрт болсон 612 удаагийн газар хөдлөлтийг бүртгэжээ. Үүнээс 3,5 магнитудаас дээш хүчтэй 3 удаагийн газар хөдлөлт болсон ба оршин суугчдад зөвхөн чичирхийлэл мэдрэгдэж ямар нэгэн хохирол учраагүй байна.
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Аймгийн нутаг дэвсгэр дэх Ачит нуур хэмээх газарт 1938 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 6,9 магнитуд, 1970 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Үүрэг нуурт 7 магнитуд, 1988 он 7 дугаар сарын 23-ны өдөр Цамбагаравт 6 магнитуд, 2003 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Цэнгэлхайрханд 5,7 магнитуд, тухайн оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чуйд 7,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ