Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АШУҮИС-ийн түүхт 80 жилийн ойн үйл ажиллагаа Дорноговь аймгаас эхэллээ


Энэ жил АШУҮИС  үүсэн байгуулагдсаны  түүхт 80, тус сургуулийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургууль үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тус тус тохиож байна. Наян жилийн түүхт ойн томоохон ажлын нэг нь Монгол Улсын хөгжилд тус сургуулийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах,  шинжлэх ухаан хийгээд анагаах ухааны эмчилгээ оношилгооны дэвшилтэд технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байр дахь тасралтгүй уулзалтыг зохион байгуулж багш шавийн нандин холбоог бэхжүүлэх,  орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зөвлөгөөг үзүүлэх зорилго тавьсан аж.

Дээрх зорилгын хүрээнд төгсөгчдийн “Багш шавийн уулзалт”-ын анхны уулзалт Сайншанд хотод энэ сарын 04-05-нд боллоо. Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хамт олон тус уулзалтыг  хамтран зохион байгуулсан юм.
АШУҮИС-ийн 80 жилийн ойн хүрээнд тус сургууль хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан бол багш нарын баг Дорноговь аймаг дахь сургуулийнхаа төгсөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хурал сургалт зохион байгуулснаас гадна АШУҮИС-ийн оюутнууд салбар сургуулийнхаа оюутнуудтай танилцаж Монгол Улсын өмнөд хилийн багана хүртэл аяллаа. Энэ үеэр АШУҮИС-ийн захирал, доктор профессор Н.Хүрэлбаатартай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

Н.Хүрэлбаатар:Дорноговь аймаг дахь анагаах ухааны сургууль бол эмнэлгийн ажилтнууд бэлтгэх үйлсэд томоохон гавьяа байгуулсан
Тэрээр сургуулийнхаа түүхт 80 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн бүтээлч ажлынхаа дагуу Дорноговь аймагт эмч мэргэжилтнүүдийн хамт ажиллаж “Мандах наран” оюутан түшиц эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан салбар сургуулийн багш нартайгаа уулзсан тухай тэмдэглээд Анагаахын сургууль бол Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг хангасан мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэх нэн тэргүүний зорилт байдаг. Энэ  зорилгоо хэрэгжүүлэхийн тулдманай сургууль дөрвөн хүрээлэн судалгааны төвийг буй болгон ажиллаж байна.
Тухайлбал, Анагаах ухааны хүрээлэн, Био анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эмнэл зүйн оншилгоо эмчилгээний төв гээд томоохон судалгаан төвүүдэд ажиллах боломжтой боллоо. Манай анагаахын эрдэмтэд шүлсэнд корона вирусыг илрүүлэх оношлуурыг зохион бүтээсэн гээд гарч байгаа ахиц дэвшил их.
Нөгөө талаар резидент эмч нарыг бэлтгэх сургалтыг нэгдсэн тогтолцоонд оруулахыг онцгойлон анхаарч байна. Өөрөөр хэлбэл суралцаж байгаа хүмүүст ялгаварлал би болголгүйгээр нэг хөтөлбөрөөр нэгдсэн тогтолцоонд оруулж бүгдээрээ сууж лекцээ сонсдог, нэг хөтөлбөрөөр хичээлээ үздэг гээд бүгдийг нэг систем тогтолцоонд оруулахаар ажиллаж байна. Нөгөө талаар мэдлэг чадвартай сувилагч бэлтгэх  шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Гадаадын өндөр хөгжилтэй оронд нэг эмчид гурван сувилагч ногдож байгаа бол  Монгол Улсад нэг эмчид нэг сувилагч ногдож байх жишээтэй. Харин төрөөс нэг эмчид хоёр сувилагч ногдох боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.
Үүнээс гадна “Оюутны хөгжил” хөтөлбөрийн дагуу сургуулийн  багш оюутнууд Монгол Улсын зүүн өмнөд хилийн бүс эх орныхоо торгон хилийг үзэх “Эх оронч оюутан” аялалд нэгдэж Эрдэнэ сум дахь хилийн цэргийн ангид зочилсон нь хамгийн чухал үйл ажиллагаа юм.
Бид эх хэл, өв соёлоо эрхэмлэдэг, эх орон газар нутгаа хамгаалдаг, элэг нэгт ахан дүүсээ хамгаалдаг ийм оюутнууд болох ёстой гээд М.Отгончимэг захиралтай салбар Анагаахын сургуулийн хамт олонд энэхүү арга хэмжээг маш сайн зохион байгуулсанд талархал илэрхийлсэн.

Тэрээр  манай сургуулийн салбар Дорноговь аймаг дахь анагаах ухааны сургууль бол Монгол Улсад хийгээд улсын зүүн бүсийн нутгийн хэмжээнд эмч болон эмнэлгийн ажилтнууд бэлтгэх үйлсэд 60 жил түүчээлэн оролцож томоохон гавьяа байгуулсан сургууль юм.
Тиймээс Дорноговь аймгийнхаа анагаахын сургуулийг төгсссөн нийт төгсөгч, эмч, багш, эмнэлгийн ажилтнууддаа сургууль үүсэн байгууллагдсан түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье гэв.
Мөн энэ уулзалтыг зохион байгуулахад урам зориг хүч өгсөн Хурандаа Н.Болдбаатар захирагчтай 336 дугаар ангийн хамт олонд талархал дэвшүүлье гэсэн юм.
М.Отгончимэг: Анхны уулзалт, эхний гарааг Догшин хутагтын өлгий нутгаас эхэлж буйдл бэлгэшээж байна
Энэ жил АШУҮИС-ын түүхт 80 жилийн ой тохиож буй. Харин энэ хугацаанд АШУҮИС гэх их айлын эд эс болж манай сургууль 60 жилийн түүхийг бүтээгээд байна. Өнөөдөр сэтгэлд дотно сайхан  өдрүүд үргэлжилж байна. Бүх их дээд сургуулиа түүчээлээд АШУҮИС “Эх оронч оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа төдийгүй анхны уулзалт, эхний гарааг Догшин хутагтын өлгий нутаг, их энерги шингэсэн Дорноговь аймгаас, Дорноговь аймгийн салбар сургуулиас эхэлж байгаад манай сургуулийн хамт олон маш их талархаж бэлгэшээж хүлээн авч байна. Бидний хувьд сургуулийнхаа ойг угтсан анхны бөгөөд эрхэмлэх түүхэн өдөр гэж ойлгож байна гэсэн юм. Тус сургууль ч мөн адил түүхт 60 жилийн ойг угтсан бүтээлч ажлыг өрнүүлж эхлээд байна. 

Сургалт үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Д.Цэрэндавга, анагаах ухааны доктор Э.Ганбат, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Солонго, анагаах ухааны доктор, профессор Д.Зулгэрэл, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Бямбасүрэн, анагаах ухааны доктор профессор З.Хишигсүрэн, сувилахуйн ухааны Магистр Н.Цэцгээ,АУ-ны доктор Д.Оюунбилэг болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Анагаахын эмч багш нар төгсөгчиддөө шинэ мэдлэг түгээхийн зэрэгцээ, зүрх судас, сэтгэцийн эрүүл мэнд, уушгины эмгэг судлал, сувилахуйн чиглэлээр  мэдээлэл солилцох зөвлөгөө өгөх ажлыг давхар гүйцэтгэсэн байна.
Уулзалтын  үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг шагнаж урамшуулсан байна.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ