Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өнгөрсөн онд олгогдоогүй үлдсэн 6000 орчим хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт шилжүүлнэ

DSC03859
Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг энэ долоо хоногт багтааж шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Хөдөлмөр нийгэм хамгааллын яам Сангийн яамтай хамтран энэ долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр болжээ. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийх юм байна.
Салбарын сайд иргэдэд хандан Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгахыг хүсчээ. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана. Манай халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болно гэдгийг мэдээлээд байна.
Мөн сайд А.Ариунзаяа “Эцэг эхчүүдээс гуйхад хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. Ehalamj.mn-д орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, Ehalamj.mn цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу” хэмээн мэдэгджээ. Хоёрдугаар сарын 17-ны өдөр 1.033.283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдээд байгаа юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ