Төрийн албаны шалгалтын бүртгэл өнөөдөр /2022.02.17/ эхэллээ. Шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай үргэлжилнэ.
Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс авах боломжтой. Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022.04.01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэжээ.
Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.