Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Хөх нууранд ачааны машины дугуй цөмөрч суусан талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 14-ний өдөр өглөөний 08:06 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан 10:35 цагт ослын газарт очжээ.
Аврагчид 4 цаг гаруй ажиллаж Дэлүүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн “Хино” загварын ачааны автомашиныг татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгсөн байна.