Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд өдөрт 40-80 хүн омикроны халдвар авч байна



Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 90 хүнд лабораторийн, 48 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд 72 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Үүний 13 нь хүүхэд байна.

Одоо аймгийн хэмжээнд эмнэлэг, тусгаарлах байруудад 106, гэртээ 130 иргэн эмчлүүлж байгаа. "Өдөрт 40-80 хүн коронавирусний халдварын омикрон хувилбараар өвчилсөн гэсэн шинжилгээний дүн гарч байна. Халдвар авсан бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх боломж байхгүй. Эрүүл мэндийн сайдын  тушаалд зааснаар биеийн байдал нь хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийг эрэмбэлэн ангилж эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Хөнгөн хэлбэрийн өвчтэй хүмүүсийг гэрт нь эмчилж байгаа" хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ