Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Эрдэнэ 2024 онд Архангайд нэр дэвшихээр төлөвлөж байна


Аливаа улс төрчийн шинэ он, цагаан сарын мэндчилгээ түүний улс төрийн шийдлийн тухай мэдээллийг тодорхой хэмжээгээр өөртөө агуулдаг. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнийн энэ жилийн цагаан сарын мэндчилгээ УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой нэгэн илт тодорхой мессежийг өглөө.
Баянгол дүүрэгт тасралтгүй нэр дэвшиж, ялж, ялагдаж, "Эрдэнэ Вангийн хошууны эзэн" нэр автлаа тус дүүрэгтэй холбогдсон Содномзундуйн Эрдэнэ энэ удаад Архангай аймгийн төвд орших Булган уулын хормойд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, "Хайрхан уулын бараа" дууг дуулж, Архангай аймгийн АН-ын дарга Д.Золжаргалтай хөөрөглөж байх юм. Ингэхдээ Архангай аймгийг миний нутаг гэж тодотгон хэлэх аж.
 
Өөрөөр хэлбэл УИХ-ын 2024 оны сонгуульд Архангай аймгийн тойрогт нэр дэвших төлөвлөгөөтэй байгаагаа зарлачихлаа.
 
Ер нь С.Эрдэнэ Архангайд нэр дэвших судалгааг УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсанаасаа хойш хийж эхэлсэн гэх бөгөөд иймээс ч өөрийн хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг Д.Золжаргалыг Архангай аймгийн АН-ын дарга болгосон аж.
Архангай аймгийн ИТХ-ын сонгуульд ч АН ялалт байгуулж, Архангай аймгийн АН-ын дарга Д.Золжаргал тус аймгийн Засаг дарга болсон.
 
Энэ нь аймаг дахь эрх мэдлээ алдаж, нөгөөтэйгүүр нэр хүнд нь ч унаж эхэлсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг тэргүүтнийг түргэн авахуулж, тэд Архангай аймгийн АН-ынхан дундаас өөрсдийнх нь эрх ашигт үйлчлэх урвагчдыг хайхад хүргэсэн юм. 
Улмаар М.Батжаргал гэх бөх залууг Архангай аймгийн Засаг дарга болгосноор түр амьсгаа аваад буй. Гэхдээ Д.Золжаргал Архангайн Засаг дарга биш болсон хэдий ч аймгийн АН-ын дарга хэвээр байгаа.Өөрөөр хэлбэл УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших С.Эрдэнийн бэлтгэл ажил найдвартай хүний гарт байгаа гэсэн үг.
С.Эрдэнэ АН-ын даргатай холбоотой асуудлаа нэг мөр эцэслэчихээд УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилдаа бүр ч илүү идэвхтэй оролцох бололтой.
 
Э.Мягмар
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ