Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэхийг уриалав



Нийт иргэдээ өөрийн болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ коронавирусний халдвараас хамгаалж, хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэн 17 дугаар жарны Усан барс жилийн "Цагаан сар"-ын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалгыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гаргалаа.
Сар шинийн баяраар сум, аймаг, хот руу золголтоор зорчихгүй, гэртээ хүмүүс хүлээн авахгүй, айлаар зочлохгүй, зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн Онцгой комисс мөн уриалж байгаа юм.
Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалт хурдацтайгаар нэмэгдэж, мал амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт дахин гарч байгаагаас үүдэн дээрх уриалгыг дэвшүүлжээ. Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаанд нийт иргэдийн үүрэг, оролцоо халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, олон нийтээр золголт хийх зорилгоор цугларахгүй байх нь халдвараас сэргийлэх чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж буй.
Дэлхийн бусад улс орнуудад коронавирусний халдвараас ард иргэдийнхээ амь, эруул мэндийг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан уламжпалт баяруудыг тэмдэглэхгүй байх, цар хүрээг нь багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа энэ цаг үед олон улсын жишиг, улс аймгийн Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэх нь туйлаас чухал байгааг онцолж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ