Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Шинэ жилийн баяр” тэмдэглэхийг хориглолоо



Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудыг “Шинэ жилийн баяр” тэмдэглэхийг хориглох шийдвэр гарчээ. Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг чиглэл, коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор тус захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан байна.
Мөн захирамжаар, коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, вакцины гуравдугаар тунд хамрагдахыг нийт төрийн албан хаагчдад уриалжээ.
Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж, шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга, төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар үүрэг болгосон байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ