Aймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ХХААГ-ын хамтарсан Ажлын хэсэг есдүгээр сарын 24-27-нд Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат суманд ажиллаж орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Хашаат, Өлзийт сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын явц 20 гаруй хувьтай байгаа бөгөөд барилгын суурийгцутгаж, эхний давхрын баганын хэвийг хийж байна. Энэ ондоо багтаж барилгын карказаа цутгах аж.
Хайрхан сумын сургуулийн дотуур байрны их засвар ажил бүрэн дуусч, ашиглалтад оржээ. Мөн Өгийнуур, Өлзийт сумдын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн ажлын явц бүрэн дууссан байна.
Эрдэнэмандал сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлээд суурийг цутгасан бөгөөд ажлын явц 20 хувьтай. Аймгийн Засаг даргыг Тариат суманд ажиллах үеэр Халзанбүргэдэйгээс Мөрөн баг орох гол зам болох Дасгалын 5,7 км сайжруулсан шороон замыг хүлээн авах ёслолд оролцов.
Мөн орон нутагт хийж байгаа бусад бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, мал аж ахуйн өвөлжилтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.