Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумын орох, гарах ХӨДӨЛГӨӨНИЙГ зогсоолоо


Архангай аймагт Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин” (халдвар голомтот тархалттай)-д шилжжээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумын орох, гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Мөн Эрдэнэбулган, Тариат, Хангай, Цэнхэр, Булган, Ихтамир, Хашаат сумдын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлжээ.
Батлагдсан тохиолдлын гарал үүсэл, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарлах, голомтын эцсийн халдваргүйтгэл хийх юм байна.
 

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ