Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний Америкт үйлдвэрлэсэн “F-5” сөнөөгч онгоц тус улсын баруун хойд хэсэгт Кёнги мужид осолджээ. Энэ тухай “Йонхап” агентлаг мэдээлэв. Сөнөөгч онгоц хөөрөх үеэр осолдсон гэж тэмдэглэжээ. Тус агентлагийн мэдээлснээр онгоц Хвасон хотын уулыг мөргөсөн байна. Нисгэгчийн биеийн байдлын талаар мэдээлэл одоогоор алга. нисгэгч шүхрээр бууж болох боломжтой байсан эсэхийг шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn