Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүмүүнлэгийн тусламж ачсан ОХУ-ын ОБЯ-ны хоёр дахь онгоц Энэтхэгт газарджээ

 
Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа ачсан ОХУ-ын Онцгой байдлын яамны /ОБЯ/ онгоц пүрэв гаргийн өглөө Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ бол коронавирусний цар тахалд нэрвэгдээд буй Энэтхэгт хүмүүнлэгийн тусламж авчирсан хоёр дахь онгоц бөгөөд эхнийх нь орон нутгийн цагаар 01 цаг 30 минутын орчимд газарджээ.
Одоогийн байдлаар эхний ирсэн онгоц ачаагаа буулгаж байна. Ачааг Энэтхэгийн Улаан загалмайн нийгэмлэг хүлээн авч байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагуудад хуваарилах аж. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьж, коронавирусний тархалттай холбогдуулан тус улсад хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх шийдвэр гаргасан тухай мэдээлжээ. ОХУ-ын ОБЯ-ны хоёр нислэгээр Энэтхэг рүү хүчилтөрөгч үйлдвэрлэх 20 тоног төхөөрөмж, хиймэл амьсгалын 75 аппарат, 150 эмнэлгийн монитор, коронавирусний халдварыг эмчлэх 200 мянган багц эм тариа бүхий 22 гаруй тонн ачаа илгээсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ