Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдварын тохиолдол дахин нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулав


Тус аймаг коронавирусний халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өсөх хандлагатай байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа. 1 дүгээр сарын 3-ны өдөр 47, 4-нд 11 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Одоогоор эрүүл мэндийн байгууллагат хэвтэн эмчлүүлж байгаа 38 иргэний дунд жирэмсэн эмэгтэй гурав, хүүхэд долоо байна. Эмчлүүлэгчдийг биеийн байдлаар авч үзвэл хөнгөн 27, хүндэвтэр 10, хүнд нэг иргэн байгаа аж.
Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 11 тохиолдлын ес нь Баруун-Урт суманд, Мөнххаан, Эрдэнэцагаан сумдад тус бүр нэг байна. Өөрөөр хэлбэл халдвар сумдад дахин бүртгэгдээд байна. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нэн шаардлагатай гэдгийг анхааруулав. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ