Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвараас шалтгаалах нас баралт дөрөв болов



Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт 48 тохиолдол нэмэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 1250 боллоо. Мөн хугацаанд нэг иргэн нас барж, халдвараас шалтгаалах нас баралт дөрөв болов.

Тухайн иргэн нь бөөрний архаг дутмагшилтай, гемодиализын аппаратын эмчилгээнд ордог байсан бөгөөд коронавирусний халдварын хавсарсан хэлбэрээр нас баржээ.

Дээрх 48 тохиолдол нь Баруун-Урт 25, Эрдэнэцагаан 11, Халзан хоёр, Асгат нэг, Түмэнцогт гурав, Мөнххаан суманд зургаа тус тус бүртгэгджээ.

Одоогоор тусгаарлах эмнэлэгт 321, сумдын ЭМТ-д 108 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын тухайд хөнгөн 286, хүндэвтэр 18, хүнд хоёр иргэн байгаа аж.

Эрдэнэцагаан, Мөнххаан суманд халдвар дахин бүртгэгдэж эхэлсэн бөгөөд эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. Тиймээс иргэн бүрийг эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөө зөвлөмжийг сайтар дагаж мөрдөн өөрөө өөрийгөө хамгаалахыг уриалав.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ