Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн 24 цагт халдварын 38 тохиолдол бүртгэгдэв

Тус аймагт коронавирусний халдварын нөхцөл байдал дахин хүндрэх төлөвтэй байна. Учир нь зөвхөн сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол 38-аар нэмэгдэв. Онгон суманд 34, Түмэнцогт суманд дөрвөн тохиолдол бүртгэгдсэнээр Түмэнцогт суманд дахин нэг шинэ голомт бий болоод байгаа юм.
Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тогтоохоор тандалтын нэг баг ажиллаж байна. Одоогоор ойрын 367, дам 657 харьцагч байгаа аж. Шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш Онгон, Түмэнцогт, Мөнххаан, Баруун-Урт сумаас нийт 198 сорьцыг авч вирус судлалын лабораторид илгээжээ.
6 дугаар сарын 1-ний байдлаар АНЭ-т нийт 57 иргэн хэвтэн эмчлүүж байгаа бөгөөд хөнгөн 49, хүндэвтэр тав, хүнд гурван иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ