Баян-Өлгий аймагт Шинэ жилийн баярын өдрүүдэд 8 хүүхэд хорвоод мэндэлжээ. Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 31-ний өдөр Улаанхус сумд 2, Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 3, энэ сарын 1-ний өдөр Төрөх тасагт 3 эх амаржсан байна.
Шинээр төрсөн хүүхдүүдийн 2 нь хүү, 6 нь охин бөгөөд бүгд эсэн мэнд бойжиж байгаа аж.