Баян-Өлгий аймгийн хэмжээнд энэ сарын 12-14-ний буюу шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд 13 хүүхэд шинээр төржээ. Үүнээс 12 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт, нэг хүүхэд Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвд төрсөн байна. Тэдгээр хүүхдүүдийн 6 нь хүү, 7 нь охин бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайн байгаа ажээ.