Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгийн замыг нээлээ

Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнгэ аймгийн автозамын орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагт нээлээ.
ОХУ-аас Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэн. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 21-ний 21.00 цагаас дээрх аймгуудад орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.
Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ж.Амгалан "Цар тахалтай холбогдуулж хяналт шалгалтын ажиллагаа зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа тайлан гаргаж, шийдвэрүүд гаргаж байгаа. Замыг гэнэт хаасны улмаас иргэдээс олон гомдол, мэдээлэл ирж байна. Цар тахлын үед дэг журмаа сайн барьж байгаатай холбоотойгоор дотроо халдвар тархаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Цаашид улам ч чамбай ажиллах шаардлагатай. Онцгой дэглэмийн энэ үед цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлж нэн ухамсартай хамтран ажилласанд иргэддээ талархаж байна" гэлээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ