Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган аймгийн УБ дахь нутгийн зөвлөлийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар сонгогдлоо


Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд боллоо. Тус хурал Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, Чингис хаан болон Александр Невскийн одонт, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн асан, Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүн асан Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, Монгол Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу тэргүүтэй 70 гаруй гишүүний ирцтэй хуралдлаа.
 
    Булган аймгийн нутгийн зөвлөлийнхөн энэ удаагийн хурлаар ирэх онуудад аймаг орон нутаг руугаа чиглэсэн хийж хэрэгжүүлэх ажил, санал санаачилгаа хэлэлцэв. Мөн нэгэн чухал асуудал хэлэлцсэн нь шинэ тэргүүнээ сонгох асуудал байв.
 
Тус хурлын эхэнд Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өмнөх тэргүүн Э.Мөнх-Очир “Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн удирдлагын шинэ баг бүрэлдэхүүн, дараагийн тэргүүнээр ажиллах саналыг олон эрхэмтэй уулзаж тавьсан. Түүнээс намчирхалгүй, нутаг орноо гэсэн сэтгэлээр хүлээж авсан хүн нь Ц.Анандбазар байсан. Мөн энэ танхимаас өөр эрхэм шинэ тэргүүнд нэр дэвшихэд нээлттэй” гэсэн юм. Харин танхимаас өөр эрхэм нэр дэвшээгүй бөгөөд Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр Улсын Их хурлын гишүүн Цогт-Очирын Анандбазар хуралд оролцсон нийт гишүүний 100 хувийн саналаар сонгогдлоо.
 
сонин mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ