Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал 10дугаарсарын 2-ны өдөр боллоо. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга болон шинэ бүтэц бүрэлдэхүүнийгуг хурлаар шинэчлэнбаталсан байна. Ирэх таван жилд ажиллах Нутгийн зөвлөлийн даргаар У.Отгонбаярыг сонгожээ.
Нутгийн зөвлөлийнтэргүүн дэд даргаар Г.Чинтөмөр, ажлын албаны даргаар Ц.Баярбаатар нарыг тус тус сонгосон бол Эрүүл мэнд, Боловсрол, Бизнес-Хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжил, Хэвлэл мэдээлэл зэрэг 13 салбар нэгжийг төлөөлөн ажиллах 13 дэд даргыг мөн батламжиллаа. Түүнчлэн сум бүрээс нэг хүн сумаа төлөөлөн нутгийн зөвлөлд тэргүүлэгчээр ажиллах аж.
Уг уулзалтаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих санаачилгыгСүхбаатарынхан манлайлан хэрэгжүүлэх уриалгыг мөн гаргасан юм.
Хуралд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын Ж.Батсуурь, Н.Ганибал болон Сүхбаатар аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Т.Ганди, аймгийн Засаг дарга М.Идэрбатболон тус нутгаас төрөн гарсан урлаг соёл, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл оролцжээ.
Хурлын эхэнд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөж буй зарим төсөл хөтөлбөрийг танилцуулав.
Харин хурлын төгсгөлд өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Бадам, Ч.Улаан, М.Зоригт нарын хүмүүст хүндэтгэл илэрхийлсэн байна.