Биеийн тамир спортын улсын хорооноос "Цахим гимнастрада" буюу ажлын байрны дасгалын уралдааныг улс орон даяар зарласан. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн ИТХ-ын даргын ивээл дор 2021.10.15-2021.11.15-ны хооронд нэг сарын хугацаанд зохион байгуулж, нийлбэр дүнгээр Баянхонгор аймгаас оролцогчид улсын хэмжээнд дэд байрт шалгарчээ.
"Цахим гимнастрада"-д нийт 57 багийн 578 хүүхэд, залуучууд, албан байгууллага, албан хаагчид, иргэд, ахмад настан хамрагдсан байна.
"Ковид-19" цар тахлыг даван туулахаар тэмцэж байгаа үед иргэд, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, дархлааг нь дэмжин дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхол, санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг хөдөлгөөний дутагдал, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээг өргөжүүлэхэд "Цахим гимнастрада" буюу ажлын байрны дасгал хөдөлгөөн чухал ач холбогдолтой юм.