"Цахим гимнастрада "биеийн тамирын үйл ажиллагаа улс орон даяар өрнөж, Төв аймагт 2021.10.15 - 11.15 хооронд нэг сарын хугацаанд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 18 сумын 1200 гаруй хүүхэд залуус, ажилтан албан хаагч, ахмадууд оролцлоо.
Аэробик гимнастик, шугаман бүжиг, аэробик, сонгон оролцох зэрэг 8 төрлөөр 7 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд шагналт байрт Баянчандмань сумын 7 баг, Заамар сумын 5, Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 4, Жаргалант сумын 3, Алтанбулаг сумын 2, Зуунмод сумын 2, Баянхангай, Аргалант, Баяндэлгэр, Өндөрширээт сумын 1,1 баг тус тус шалгарлаа.
Уг үйл ажиллагааг дэлхий нийтээр "Ковид-19" цар тахлыг даван туулахаар тэмцэж байгаа үед иргэд, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж, дархлааг нь дэмжин дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхол, санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг хөдөлгөөний дутагдал, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.