Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийн 16 айлд нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан этгээдийг тогтоожээ

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны зургадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь камерын хяналт, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байжээ. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, найдвартай харуул хамгаалалтын газартай гэрээ хийж хөршийн холбоогоо сайжруулснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ.

 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ