Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Баатархүү: Саруул хотхонд байр шатаж хоёр иргэний амь нас хохирсон хэргийг шалгаж байна



Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Наймдугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 48 минутад БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрийн байрнаас гал гарч, хүн унаж нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийн газар дээр нийслэлийн прокурорыг оролцуулан дүүргийн цагдаагийн газраас үзлэг явуулсан. Хэргийн газрын үзлэгээр гал гарсан айлд 46 настай эмэгтэй нас барсан байдалтай, 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан байсан. Одоогоор дүүргийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад урьдчилсан байдлаар ташаа мэдээлэл тарааж болохгүй. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа" гэв. 
Харин талийгаач реппер Orice-н хэргийн талаар "Цагдаагийн байгууллагаас буруу ташаа мэдээлэлд залруулга хийж мэдээлэл өгсөн. Яагаад гэвэл хэрэг гарсаны дараа олон нийтийн сүлжээгээр амь хохирогчийн тухай хэргийн бодит үнэнээс өөр ташаа мэдээлэл гарсан. Иймд хүний амь нас хохирсон хэрэг үйлдэгдсэн, шалгалтын ажиллагаа явагдаж байна гэх мэдээллийг өгсөн. Хэргийн талаар ташаа мэдээлэл гарах нь хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулдаг. Хэргийн тухайд эрүүгийн хэрэг үүсч, шалгалтынх ажил үргэлжилж байна. Талийгчийн ар гэрийнхний хэлсэн асуудлууд шалгагдаж байгаа. Хохирогчийг амиа хорлох байдалд оруулсан хүргэсэн асуудлаар холбогдогч этгээдийг мөрдөн шалгаж байна" гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ