Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

33 хүний амийг “авч одсон” Улаанбаатар-Дархан-Уулын зам


Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км хатуу хучилттай автозамыг барихын тулд манай улсын зам тээврийн салбарын “Шилдэг” гэгдэх инженер, сайд, дарга нар хоёр жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд ТЭЗҮ, зураг төслийн гэрээ байгуулахгүйгээр ажлаа эхлүүлсэн гэх аудитын дүгнэлт гарч, тендерт шалгарсан компани нь гэрээгээ цуцалсан. Мөн хугацаанд эвдэрсэн замын нөхцөлөөс шалтгаалж гарсан зам тээврийн ослын улмаас 136 хүн бэртэж, 33 хүн амиа алджээ. Хариуцлагагүй албан тушаалтнуудын гаргасан шийдвэрийн дүнд алдсан цаг хугацаа, амь нас, хөрөнгө мөнгөний төлөөсөнд хэн ч хариуцлага хүлээхгүй.
"ӨНӨӨДӨР" СОНИН
 
Шинэчлэн барьж буй Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автозамын талаарх 8 баримт.
Баримт-1. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автозамын засварын ажлыг эхлүүлснээс хойш тус замд 385 осол гарч, 136 хүн бэртэж, 33 хүн амиа алджээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замд:
  • 2019 онд – Зам тээврийн осол 231 бүртгэгдэж, үүний улмаас 92 хүн бэртэж, 22 хүн амиа алдсан.
  • 2020 онд – Зам тээврийн осол 86 бүртгэгдэж, үүний улмаас 20 хүн бэртэж, 5 хүн амиа алджээ
  • 2021 оны байдлаар зам тээврийн осол 24 бүртгэгдэж, үүний улмаас 24 хүн бэртэж, 6 хүн амиа алдаад байна.
Баримт-2. Үндэсний аудитын газраас “Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.6 км авто зам” төслийнхөн гүйцэтгэгч компанитай:
  • ТЭЗҮ, Зураг төслийн гэрээ байгуулахгүйгээр ажлаа эхлүүлсэн. Хямд өртөг амласан хятад компани нь гэрээгээ цуцалсан.
  • Мөн төслийн удирдлага дотоодын компанийн тендерт оролцох боломжийг хязгаарлаж, үнэ, хугацааг бодитой тооцоолоогүй.
  • Төслийн удирдлага зохион байгуулалт муутай ажилласан зөрчил гаргасан гэх дүгнэлтийг энэ оны тавдугаар сард гаргасан.  
Баримт-3. Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автозамыг  дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг 2019 оны 6-р сарын 17-ны өдөр эхлүүлсэн.
Баримт-4. Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын /236 тэрбум 52 сая төгрөг/ санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг засварлахаар төлөвлөсөн.  Харин дөрвөн  эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны 120 сая ам.долларын /341 тэрбум, 280 сая төгрөг/ санхүүжилтээр барих юм.
Нийтдээ энэ замыг барихаар /одоогийн ханшаар/ 577 тэрбум, 332 сая төгрөг төсөвлөжээ
Баримт-5. Тус замыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж тооцоолсон. Гэвч энэ хугацаа хэдэнтээ өөрчлөгдсөний эцэст 2022 оны аравдугаар сар дээр тогтоод буй.
Баримт-6. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй Багц-2 буюу Хар модтын давааны араас “Урьхан”, Багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх нийт 91.3 км замын ажлыг “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп гүйцэтгэхээр тендэрт шалгарсан ч гэрээгээ цуцалсан. Үүний дараа  “Арж Капитал” ХХК, “Чайна Жео-Инженеринг Копораци”  тендерт шалгарч, энэ оны есдүгээр сард ажлаа эхлүүлсэн.
Баримт-7. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажлыг “Арж капитал”, “Жүнмэй инженеринг” зэрэг таван компани, таван багцад хуваан гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ оны гуравдугаар сарын 26-наас ажлаа эхлүүлсэн. 
Эдгээр компаниуд ажлаа 2023 оны намар дуусгах гэрээтэй бөгөөд гүйцэтгэл нь 15-39 хувьтай байна.
О.Алунгуа
https://www.caaknews.mn/view/8312642/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ