Хөвсгөл аймагт байрлах Ханх-Мондынбоомт нь Монгол Улс Оросын Холбооны Улстай хиллэдэг байнгын ажиллагаатай томоохон боомтуудын нэг бөгөөд жилд 30 мянга гаруй иргэд зорчдог 2 талын зорчигч тээврийн боомт юм.
Тус боомтыг 2011 оноос олон улсын зэрэглэлтэй боомт болгох талаар хоёр тал харилцан тохиролцсон боловч Засгийн газар хоорондын хэлэлцээрт хилийн боомтын талаар нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн улмаас өнөөг хүртэл бодитоор хэрэгжээгүй юм байна.
Уг асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, Ханх-Мондбоомтыг олон улсын зэрэглэлтэй боомт болгохоор идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар талууд хэлэлцээрийн төслийн талаар харилцан санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнирэхсард ОХУ-д хийх албан айлчлалынүеэр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ханх-Мондынбоомтыг олон улсын зэрэглэлтэй болох асуудлаар Гадаад харилцааны яамны, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Олон улсын гэрээ эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Б.Болд нартай УИХ-ынгишүүн Л.Мөнхбаатаруулзлажажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.Ханх-Мондбоомтыг Олон улсын зэрэглэлтэй болгосноор зөвхөн манай хоёр улсын иргэд хоорондоо биш гуравдагч орны иргэд тус боомтоор зорчих боломж бүрдэж, цаашлаад Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон маршрут бий болох боломж бүрдэхажээ.